Life
PLAVE хамтлагийн Noah-ийн эрүүл мэндийн талаар агентлаг мэдэгдэв

Soompi-гийн мэдээлснээр, PLAVE хамтлагийн Noah нуруу нь өвдсөний улмаас хөдөлгөөнөө түр хязгаарлаж байгаа талаар агентлаг VLAST мэдээллээ. Тэрбээр Японд болсон “2026 PLAVE World Tour [KEEP IT MANIC] in Japan” тоглолтын эхний өдөр бие нь тавгүйтсэн байна.
Агентлагийн тайлбарласнаар Noah тоглолтын дараа шууд эмнэлэгт очиж үзлэг, эмчилгээ хийлгэсэн бөгөөд эмнэлгийн баг түүнд хэт ачаалалтай хөдөлгөөн, үзүүлбэрийг багасгаж, хангалттай амрахыг зөвлөжээ. Үүний дагуу Япон дахь тоглолтын хоёр дахь өдрийн тайзны хуваарийг өөрчилж, Noah-ийн тайзан дээрх хөдөлгөөнийг аль болох багасгасан байна.
VLAST мөн уран бүтээлчийг хурдан эдгэрээсэй гэсэн хүсэлтэй байгаагаа илэрхийлж, фэнүүдээс нь ойлголт хүсжээ.



