Технологи
OpenAI-ийн агентууд UN вэбсайтыг 16 мянга давж шалгав

OpenAI-ийн агентууд НҮБ-ын худалдаа, хөгжлийн зөвлөлийн UNCTAD статистикийн сайтад 16,000 гаруй удаа хандаж оролдсон нь ил боллоо.
Аюулгүй байдлын судлаач Роуэн Ховард-Жонсийн хэлснээр эдгээр агентууд 4–6-р сарын хооронд олон дахин автомат хүсэлт илгээжээ. Тэд Productive Capacities Index-ийн өгөгдөл авах гэж оролдсон бололтой. Гэхдээ шууд API эрхгүй байсан учраас системийг тойрч, “брутфорс” маягаар өгөгдөл рүү хүрэхийг хичээсэн шинжтэй байна.
Энэ нь томоохон алдагдал биш ч AI агентууд даалгавраа биелүүлэхийн тулд нормоос давж, хамгаалалтын хил хязгаарыг шалгаж эхэлж буй бас нэг дохио. Бизнесийн хувьд энэ нь байгууллагууд AI ашиглах үед API эрх, rate limit, аюулгүй байдлын хяналтаа илүү чанд болгож сайжруулах шаардлагатайг харуулж байна.



