Хүүхдүүд NPR подкастын комментыг чат болгожээ

Дунд сургуулийн хүүхдүүд хаалттай апп, соц сүлжээнээс бултахын тулд NPR-ийн нэг подкастын коммент хэсгийг өөрсдийн чат шиг ашиглаж эхэлжээ. Энэ түүхийг “This American Life”-ийн шинэ дугаарт хөтлөгч Айра Гласс ухаж гаргасан байна.
Гол санаа нь сонирхолтой: хүүхдүүд зүгээр нэг ярилцах газар хайгаад зогсохгүй, хяналт бага, анзаарагдахгүй сувгийг зориуд сонгосон байна. Тэд “цөөн комменттой подкастуудыг л хайсан” гэж хүртэл хэлжээ.
Энэ нь контент платформуудын хувьд жижиг шиг атлаа чухал дохио. Хэрэглэгчид, ялангуяа өсвөр насныхан, дижитал хязгаарлалтыг тойрох шинэ арга байнга олдог. Нөгөө талдаа подкаст, стримингийн коммент хэсэг хүртэл бодит харилцааны орон зай болж хувирч байна. Тэгэхээр платформуудын engagement зөвхөн үзэлтээр хэмжигдэхээ больжээ.



