Windows 11 Xbox горимд шинэ shortcut-ууд нэмлээ

Microsoft Windows 11-ийн Insider шинэ хувилбарт Xbox gaming mode-д зориулсан илүү хурдан shortcut-ууд туршиж эхэллээ. Одоо тоглоомноос гаралгүйгээр Bluetooth, Wi‑Fi, power settings-ээ шууд удирдах боломжтой болж байна. Энэ нь gamer-үүдэд жижиг мэт санагдаж болох ч бодит байдал дээр тоглолтын үеийн тасалдал, тохиргоо солих дарамтыг мэдэгдэхүйц бууруулна.
Үүнээс илүү сонирхолтой нь search-ийн шинэчлэл байна. Windows search одоо файлууд, web, action-уудыг тусад нь шүүн гаргах, мөн brightness, volume өөрчлөх, холбосон утсан дээр дуудлага хийх хүртэл боломж олгожээ. Мөн файл хэзээ өөрчлөгдсөн, хэн үүсгэсэн зэрэг detail, түүнчлэн хувьцааны chart хүртэл харуулах чадвартай болж байна.
Энэ шинэчлэл Windows-ыг зүгээр нэг operating system биш, ажлын ба тоглоомын төв удирдлагын платформ болгох Microsoft-ын том алхмыг харуулж байна.



