Seo Hyun Jin, Yoo Yeon Seok нарын шинэ драмын нууцлаг дүр зураг
MBC-ийн удахгүй нээлтээ хийх “The Perfect Lie” драм шинэ дүр зургуудыг танилцууллаа. Энэ бүтээл нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй ижил дурсамжийг огт өөрөөр өгүүлж, үнэнийг хайх явцдаа ширүүн зөрчилдөх сэтгэлзүйн триллер юм.
Драмд Yoo Yeon Seok Min Joon Ho-ийн дүрийг, Seo Hyun Jin Kang Ji Sun-ы дүрийг бүтээж байна. Хоёр жүжигчин 10 жилийн өмнө “Dr. Romantic”-д хамт ажилласны дараа дахин нэгэн бүтээлд нийлж байгаа нь онцлог болжээ.
Шинээр гарсан гэрэл зургууд дээр Kang Ji Sun орондоо хувцсаа ч солилгүй унтсан мэт сэрж, үс нь самуурсан, царай нь будилсан байдалтай харагдана. Энэ дүр зураг өмнө нь гарсан далайн эргийн болзооны дулаахан мөчтэй нь огт өөр уур амьсгал төрүүлж байна.
Бүтээлийн баг Kang Ji Sun-ы зан чанарын олон талыг илрүүлэхийн хэрээр үзэгчид түүнийг үнэхээр худалч эсэхэд эргэлзэх болно гэж онцолсон. Тэд мөн Seo Hyun Jin дүрийнхээ олон давхар шинжийг гаргахын тулд зохиол, дүрээ нягтлан судалж, зураг авалтын үеэр ихээхэн эрч хүч гаргасан гэж нэмжээ.
“The Perfect Lie” 10-р сарын 30-нд Солонгосын цагаар 21:50-д нээлтээ хийнэ. Soompi.