Кино урлагУрлаг

Koo Kyo Hwan “Reawaken Man: The Red” киноны шинэ постеруудад

Soompi-ийн мэдээлснээр, удахгүй нээлтээ хийх “Reawaken Man: The Red” кино шинэ тусгай постеруудаа танилцууллаа.

Вэбтоон дээр үндэслэсэн уг бүтээлд Koo Kyo Hwan ажилгүй ч өөртөө хэт итгэлтэй Seok Hwan-ы дүрийг бүтээж байна. Тэрээр нас барснаасаа хойш 72 цагийн дараа дахин амилдаг онцгой чадвартай болсноо мэдээд, үл мэдэгдэх нэгэн мөрдлөгийн бай болж эхэлдэг.

Тусгай кино театрын форматын постеруудад Seok Hwan-ы өөр өөр төрхийг харуулжээ. ScreenX постерт тэрээр утсаар ярьж, бейсболын цохиур барьсан байдалтай дүрслэгдсэн бол 4DX постерт машины дээгүүр үсэрч буй мөчийг нь үзүүлсэн байна.

Мөн MX4D постерт Seok Hwan-ы улаан үс, амандаа чихэртэйгээр аюултай нөхцөлд ч тайван, өөртөө итгэлтэй байдлыг нь онцолжээ. “Reawaken Man: The Red” кино есдүгээр сарын 30-нд кино театруудаар гарна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button