Bose 11 жилийн дараа wired earbuds-аа эргүүлэн авчирлаа

Bose утсан чихэвчийг бараг мартагдсан ангиллаас дахин гаргаж ирлээ. Тус компани 2015 оноос хойш завсарласан wired earbuds-аа 11 жилийн дараа шинэчилж, active noise canceling-тэй хувилбар танилцууллаа.
Шинэ Bose Noise Cancelling Wired Earbuds нь цэнэглэх шаардлагагүй, battery anxiety-гүй гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, өдөр бүр цэнэглэгч хайх хэрэггүй гэсэн үг. Функцийн хувьд wire-less өрсөлдөгчдөөс энгийн ч Bose өнгөрсөн онуудын аудио технологийн дэвшлийг шингээж чаджээ.
Үнэ нь $99 бөгөөд Bose-ийн онлайн дэлгүүрээр урьдчилсан захиалга нээгдсэн. Хар, цагаан smoke, мөн limited edition dewdrop mint гэсэн гурван өнгөтэй.
Энэ бүтээгдэхүүн нь зах зээл дээр “хуучин юм буцаад ирэхэд” хүмүүс мөнгө төлөхөд бэлэн байдгийг харуулж байна. Ялангуяа цэнэг, холболтын асуудалд залхсан хэрэглэгчдэд энэ нь шинэ сонголт болж магадгүй.



