“Dive into You”-ийн нээлтэд ZO ZAZZ тусгай дүрээр гарна

“Dive into You” хэмээх уран зөгнөлт, романтик драмын эхний ангид дуучин ZO ZAZZ тусгай дүрээр тоглоно. Тэрээр өнөө орой цацагдах нээлтийн ангид гол үйл явдалд чухал нөлөө үзүүлэх гудамжны худалдаачны дүрээр гарч байна.
Драмд WJSN-ийн Kim Ji Yeon (Bona) нь Yoon Ha Na гэх алдарт жүжигчний дүрийг бүтээж буй бөгөөд тэрээр ихэр ах Yoon Ha Ru (Jang Se Hyuk)-тайгаа бие солигддог. Хуучин камер ашиглан өнгөрсөн цаг руу буцаж чаддгийг мэдсэний дараа ихрүүд буцахаар шийдэж, Yoon Ha Na-гийн анхны хайр Jung Woo Jae (Park Seo Ham)-ийн үхлээс сэргийлэхийг оролддог.
Эхний ангид Yoon Ha Na 2010 онд жүжигчин болох мөрөөдөлтэй ахлах сургуулийн жирийн нэгэн сурагч байдлаар гарна. Гудамжинд явахдаа тэр хуучин камер тааралдаж, ZO ZAZZ-ын дүрд байгаа худалдаачнаас түүнийг худалдан авдаг.
Yoon Ha Na уг камерыг насанд хүрсэн хойноо ч нандигнан хадгалдаг бөгөөд гаднаасаа энгийн мэт боловч түүний доторх дурсамжууд нь дүрүүдийн амьдралд чухал үүрэгтэй гэж Soompi мэдээллээ. “Dive into You” есдүгээр сарын 26-ны 22:30 цагт KST цагаар нээлтээ хийнэ.



