Технологи

Nvidia AI агентуудыг миллисекундэд хорих платформ гаргалаа

Nvidia хиймэл оюуны “галзуурсан” агентуудыг агшин зуур таслан зогсоох шинэ аюулгүй байдлын платформоо танилцууллаа. Компанийн хэлснээр Open Agent Safety Platform нь дүрмээ зөрчих, хил хязгаараасаа гарах гэж оролдсон агентуудыг хэдхэн миллисекундэд тусгаарлаж чадна.

Энэ алхам нь AI агентуудаар дамжсан халдлагууд олширч, бизнесүүдийн хувьд шийдэл биш эрсдэл болж эхэлсний хариу юм. Платформ нь Nvidia-ийн OpenShell open-source software дээр суурилж, Vera AI CPU дээр ажиллана. Ингэхдээ агент ямар мэдээлэлд хандаж болохыг урьдчилан тогтоож, ажиллах явцад нь ч шалгана.

Nvidia-ийн зорилго тодорхой: агентуудыг хурдтай ашиглахын сацуу хяналтыг алдахгүй байх. AI аж ахуйн нэгжүүдэд нэвтэрч буй энэ үед аюулгүй байдал нь шууд бизнесийн давуу тал болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button