Philips-ийн AI сойз шүд угаалтыг хүртэл “ухаалаг” болголоо

Philips шүд угаахыг зүгээр нэг дадлаас илүү болгож байна. Тус компанийн Sonicare Next-Generation DiamondClean 9900 Prestige ухаалаг сойз одоо АНУ, Европт худалдаанд гарлаа. Энэ удаа үнэ нь $379.99 — өмнөх загвараасаа хямд атлаа хөдөлгөөн хянах AI, ухаалаг мэдрэгч, илүү нарийн зааварчилгаа нэмэгдсэн байна.
Гол санаа нь хэрэглэгчийн угаах хөдөлгөөнийг хянаж, аль хэсэгт дутуу угааж байгааг зааж өгдөгт оршиж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр нэг “smart” шүдний сойз биш, бараг дасгалжуулагч гэсэн үг.
Philips-ийн хувьд энэ нь premium healthcare gadget зах зээлд байр сууриа хамгаалах, Dyson зэрэг өрсөлдөгчдөөс хямд атлаа технологийн давуу талтай бүтээгдэхүүн гаргах стратеги. 2027 онд дэлхий даяар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь ухаалаг эрүүл мэндийн төхөөрөмжүүдийн өсөлт үргэлжлэх дохио болж байна.



