Авто

BYD Европт Ford-ыг гүйцэхэд ойртлоо

Motor1-ийн мэдээлснээр BYD Европт Ford-ыг гүйцэх хэмжээнд хүрчээ. ЕХ, Их Британи зэрэг зах зээлийг хамарсан ACEA-гийн тоогоор BYD энэ оны эхний найман сард 234,099 машин бүртгүүлсэн нь Ford-оос ердөө 10,839-өөр цөөн байна.

BYD-ийн бүртгэл өнгөрсөн оны мөн үеэс 144.1 хувиар өссөн бол Ford 14.4 хувиар буурч, 244,938-д хүрсэн байна. Ийм хурдтай өсөлт үргэлжилбэл жилийн эцэс гэхэд байр сууриа сольж ч мэдэхээр байна.

Энэ зөрүүг BYD бүтээгдэхүүнээ тэлж байгаатай холбож болохоор байна. Харин Ford Европ дахь уламжлалт загваруудаа цөөлсөн: Ka, Fiesta, Focus, Mondeo-оос татгалзсан бөгөөд үлдсэн Puma, Kuga нь 2019 оноос зах зээлд явж байгаа.

Ford Европт эргэж хүч авахын тулд Renault-тай хамтран шинэ цахилгаан загварууд гаргахаар төлөвлөж байна. Тэдгээрийн дотор Fiesta-г санагдуулам жижиг EV, мөн жижиг кроссовер багтаж магадгүй гэж мэдээлжээ.

BYD ганцаараа ч биш. SAIC 230,290 бүртгэлээр Ford-ыг араас нь шахаж байгаа бол Geely 289,128, Chery 207,871-д хүрч, Хятадын брэндүүд Европын зах зээлд улам хүчтэй байр суурь эзлэх болсныг харууллаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button