TXT-гийн оролцох байсан Global Citizen Festival цуцлагдлаа

Global Citizen энэ жилийн Global Citizen Festival-ийг Нью-Йоркт таамаглаж буй ширүүн цаг агаарын улмаас цуцалснаа зарлалаа. Тус арга хэмжээ есдүгээр сарын 26-нд болохоор төлөвлөгдөж байсан бөгөөд TXT гол оролцогчдын нэгээр зарлагдаад байв.
Мөн Lauryn Hill, Wyclef Jean, Lenny Kravitz, Lainey Wilson, Shaboozey нарын нэрс жагсаалтад байсан бөгөөд Hugh Jackman хөтлөгчөөр ажиллах ёстой байжээ. Global Citizen-ийн мэдэгдэлд аюулгүй байдал нэн тэргүүнд гэдгийг онцолж, 14 жилийн хугацаанд анх удаа ийнхүү цуцалж буйг дурдсан байна.
Тасалбар авсан үзэгчдийн буцаан олголт автоматаар хийгдэх бөгөөд хандивын журмаар тасалбараа баталгаажуулсан хүмүүс мөн буцаан олголтоо авах боломжтой. Тэдэнд өнөөдөр и-мэйлээр сонголтуудыг нь дэлгэрэнгүй хүргэнэ гэжээ. Soompi-ийн мэдээлснээр уг шийдвэрийг Нью-Йорк хот болон NYC Parks-тэй зөвшилцсөний үндсэн дээр гаргасан байна.



