Ferrari 499P Modificata дуудлага худалдаанд $9.9 саяд хүрлээ

Gooding Christie’s-ийн Switzerland дахь анхны дуудлага худалдаанд 2024 Ferrari 499P Modificata CHF 8,217,500 буюу ойролцоогоор $9.9 саяар зарагдлаа. Энэ нь энэ загвар анх удаа олон нийтийн дуудлага худалдаагаар эзэмшигчээ сольсон тохиолдол юм.
Motor1-ийн мэдээлснээр уг машин 8-р сарын 8-нд Geneva-д зарагдсан бөгөөд Ferrari-ийн Le Mans Hypercar төслийн суурь дээр бүтээгдсэн ч уралдаанд homolgation авахгүй, мөн нийтийн зам дээр явах боломжгүй track day зориулалттай хувилбар юм.
Нийт борлуулалтын дүн CHF 21,073,825 болж, 96 хувийн борлуулалтын амжилттай хаагджээ. Тус үдшийн бусад онцлох лотод 2025 Ferrari SF90 XX Spider CHF 1,580,000, 2016 F12tdf CHF 1,805,000, 2023 812 Competizione A CHF 1,748,750, 2023 812 Competizione CHF 1,326,875-оор тус тус зарагдсан байна.



