Авто

Audi Nuvolari 182 ширхэгээр АНУ-д нийлүүлнэ

Motor1-ийн мэдээлснээр Audi шинэ Nuvolari supercar-аа АНУ-д нийлүүлэхийг баталлаа. Гэхдээ тус улсад ердөө 182 ширхэг очих бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэл 499 нэгжээр хязгаарлагдана.

Үнийн хувьд нэг машин 700,000 ам.доллараас эхлэх бөгөөд хүргэлтийн зардал ороогүй байна. Захиалга богино хугацаанд нээлттэй, харин нийлүүлэлт 2028 оны эхний хагаст эхэлнэ.

Nuvolari нь twin-turbo V8 хөдөлгүүр болон гурван axial-flux цахилгаан мотортой, нийт гаралтыг 987 морины хүч гэж Audi мэдэгдсэн ч эцсийн үзүүлэлт өөрчлөгдөж болзошгүй. 0-60 mph хурдаа ойролцоогоор 2.5 секундэд авна, дээд хурд нь 217 mph.

Мөн Formula 1-ээс санаа авсан active aerodynamics, predictive Quattro бүх дугуйгаар хөтлөгч, 880 паундаас илүү downforce үүсгэх боломжтой хийцээрээ онцлог. Audi энэ загварыг шинэ дизайн чиглэлийнхээ анхны үйлдвэрлэлийн машин гэж тодорхойлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button