Авто

Audi Nuvolari 700,000 ам.долларын үнэтэйгээр АНУ-д ирнэ

Motor1-ийн мэдээлснээр Audi шинэ Nuvolari supercar-аа АНУ-ын зах зээлд гаргахаа баталлаа. Гэхдээ нийт 499 ширхэг үйлдвэрлэхээс Америкт ердөө 182 нь очих бөгөөд эхлэх үнэ нь хүргэлтийн зардал багтаагүйгээр 700,000 ам.доллар байна.

Nuvolari нь twin-turbo V8 хөдөлгүүрээр 789 м.х гаргаж, гурван axial-flux цахилгаан мотор нэмэгдсэнээр нийт хүчин чадал 987 м.х хүрнэ гэж Audi мэдэгджээ. Эцсийн үзүүлэлтүүд өөрчлөгдөж болзошгүй ч 0-60 mph хурдатгал нь 2.5 секунд, дээд хурд нь 217 mph гэж тооцоолсон байна.

Захиалга хязгаартай хугацаанд нээлттэй бөгөөд хүргэлт 2028 оны эхний хагаст эхлэхээр төлөвлөгджээ. Загварт Formula 1-ээс сэдэвлэсэн идэвхтэй аэродинамик, шинэ Quattro бүх дугуй хөтлөгч, 880 паундаас дээш downforce, мөн олон төрлийн өнгө, материалын сонголт багтсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button