Viki K-Drama Day-д зориулж 10 драмыг үнэгүй нээлээ

Rakuten Viki дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй K-Drama Day-г есдүгээр сарын 25-нд тэмдэглэж байна. Энэ хүрээнд K-драмын шүтэн бишрэгчдэд зориулсан онцгой арга хэмжээ, тусгай бэлэг, мөн үзэгчдэд зориулсан контент бэлдсэн байна.
Түүнчлэн есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 1-ний хооронд 10 K-драмыг хадмалтайгаар үнэгүй үзэх боломжтой гэж зарлажээ. Үүнд “To My Beloved Thief”, “Positively Yours”, “IDOL I”, “Spirit Fingers”, “Last Summer”, “Love Me”, “Ms. Incognito”, “A Bona Fide Killer”, “First Lady”, “The Scarecrow” багтсан байна.
Viki мөн K-Drama Day-д зориулсан тусгай цуглуулгуудыг танилцуулсан бөгөөд үүнд “K-Drama Starter Pack”, “Most Rewatched K-Dramas”, “K-Drama Hidden Gems” гэсэн жагсаалтууд оржээ. К-драма сонирхогчид эдгээр цуглуулгаар дамжуулан үзэх дараагийн бүтээлээ сонгох боломжтой байна. Soompi-ийн мэдээлснээр, K-Drama Day-ийн талаар дэлгэрэнгүйг Viki-гийн албан ёсны сувгаар лавлаж болох аж.



