Авто
Tesla шинэ Roadster-оо дахин teasерджээ

Tesla хоёр дахь үеийн Roadster-ийн шинэ teaser-ээ цацаж, энэ удаад урд хэсгийн бүтэн өргөн LED гэрлийн зурвасыг л харууллаа. Албан ёсны танилцуулга нь 10-р сарын 1-нд Texas мужийн Waco хотод болохоор товлогдсон байна.
Motor1-ийн мэдээлснээр Tesla Roadster-ийн захиалгыг дахин нээж, буцаан олголттой $50,000 урьдчилгааг тогтоожээ. Гэхдээ батарейн багтаамж, салон, эцсийн дизайн зэрэг гол үзүүлэлтүүд одоогоор зарлагдаагүй байна.
Нөгөө талд Tesla мөн Semi ачааны машиныг 2026 оны 9-р сарын 24-ний долоо хоногоос хэрэглэгчдэд хүргэж эхэлснээ баталсан. Компанийн хувьд энэ нь бодит орлого авчрах үйлдвэрлэлийн шинэ үе шат бол Roadster одоогоор илүү их хүлээлт дагуулсан хало загвар хэвээр байна.



