Авто

Land Rover classic Defender-д 405 м.х V8 суулгана

Land Rover Classic нь Puma үеийн Defender L316 загварт 5.0 литрийн, байгалийн соролттой V8 хөдөлгүүр суулгах Works V8 Conversion хөтөлбөрөө танилцууллаа. Энэ мотор 405 м.х, 380 lb-ft мушгих хүч гаргаж, 8 шатлалт ZF автомат хурдны хайрцагтай хосолж байна.

V8 суулгалт зөвхөн 2012–2016 оны Defender 90 болон 110 загварт хамаарна. Харин 2007–2016 оны машинуудын хувьд түдгэлзүүлэлт, тоормос, дугуй болон явах эд ангийн шинэчлэл тусад нь авах боломжтой.

Тус багцад Bilstein амортизатор, Eibach пүрш, мөн 4 поршентой Alcon тоормос оржээ. Урд диск 335 мм, хойд диск 300 мм хэмжээтэй бөгөөд 16 инчийн ган обуд эсвэл 18 инчийн хайлшин обуд сонгож болно.

Motor1-ийн мэдээлснээр, бүрэн V8 хувиргалтыг Их Британи болон Германд байрлах Classic Works төвөөр гүйцэтгэнэ. Үнэ, хугацаа, эцсийн тохиргоо нь тухайн машины байдал, зах зээлээс хамаарч тусад нь баталгаажих аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button