John Mayer, PRS Defender-ийн будгийн өнгөтэй гитар гаргалаа

PRS Guitars болон John Mayer Land Rover Defender-ийн будгийн кодоор будсан Silver Sky гитарын шинэ цуглуулга танилцууллаа гэж Motor1-ийн мэдээллээp.
Silver Sky Defender Color Collection нь нийт 8 өнгөтэй бөгөөд хоёр өөр цувралд хуваагдана. АНУ-д үйлдвэрлэсэн хувилбарууд Arles Blue, Willow Green, Portofino Red, Sandglow Yellow өнгөтэй, өнгө бүрийг 500 ширхэгээр хязгаарлажээ.
Эдгээр загвар цагаан pickguard, өнгөтэй таарсан толгой хэсэг, Defender бичигтэй хатуу кейстэй ирнэ. Харин SE Silver Sky нь Petra Copper, Sedona Red, Carpathian Grey, Woolstone Green өнгөтэй бөгөөд анх удаа хар pickguard, хар knob ашиглажээ.
SE загварын тоо хатуу хязгаартай биш ч PRS 2027 оны дунд үеэр захиалга авахаа зогсооно. Мөн худалдаанд гарахгүй, буяны зорилготой жижиг British Racing Green багц бэлтгэж байгаа аж.



