Авто
Range Rover GT цахилгаан анхны non-SUV загвар болно

Land Rover шинэ Range Rover GT-гээ танилцуулахаар бэлдэж байна. Motor1-ийн мэдээлснээр энэ нь брэндийн анхны SUV биш загвар болж, доогуур хийцтэй fastback кузовтой, эхний ээлжид бүрэн цахилгаан хувилбараар гарна.
Шинэ загварын хамар хэсэг хаалттай байгаа нь цахилгаан хөдөлгүүрийн онцлог бөгөөд бүрхүүлийн доор кабель, удирдлагын систем байрлана. Land Rover энэ машиныг бүх дугуйн хөтлөгчтэй, замаас гадуурх чадвартай, холын аяллын тав тухтай “grand tourer” гэж тодорхойлжээ.
Дараа нь full-hybrid хөдөлгүүр нэмэгдэх төлөвтэй. Дотор засал нь Range Rover-ийн минимал хэв маягийг үргэлжлүүлж, нарийн дижитал багажны самбар болон төвийн дэлгэцтэй байх аж.



