Дуу хөгжимУрлаг

&TEAM, Lim Young Woong нар Circle-ийн долоо хоногийн чартыг тэргүүллээ

Circle Chart есдүгээр сарын 6-наас 12-ны хоорондох долоо хоногийн чартын дүнгээ танилцууллаа. Энэ удаа &TEAM, Lim Young Woong, RESCENE, ILLIT зэрэг уран бүтээлчид төрөл бүрийн ангилалд өндөр байр эзэлсэн байна.

Физик цомгийн чартыг &TEAM-ын шинэ солонгос мини цомог “Mark on Me” тэргүүлж, нээлтээ No.1-ээр хийв. Мөн EVAN (Heeseung)-ийн анхны бие даасан мини цомог “DEATH OF ME” No.2-т орсон бол LE SSERAFIM-ийн шинэ сингл цомог “Made My Night” No.3-т, CORTIS-ийн “GREENGREEN” Weverse хувилбар No.4-т, EXO-ын Doh Kyung Soo (D.O.)-гийн бие даасан мини цомог “DOPAMINE” No.5-д жагсжээ.

Нийт дижитал чарт болон стримингийн чартын No.1-д Lim Young Woong-ийн “ToTo” давхар тэргүүлж, энэ долоо хоногийн double crown-ыг авлаа. “ToTo” нь мөн Lim Young Woong-ийн шинэ цомог “IM HERO 10”-ы дуу бөгөөд download chart-ын эхний таван байрыг уг цомгийн дуунууд бүрэн эзэлсэн байна.

RESCENE-ийн “LOVE ATTACK” нийт дижитал, стримингийн чартын No.2-т хэвээр үлдсэн бол CORTIS-ийн “REDRED” мөн өндөр байрлалаа хадгалжээ. Global K-pop chart-д HUNTR/X-ийн “Golden” No.1, BTS-ийн “SWIM” No.2, BLACKPINK-ийн Rosé ба Bruno Mars-ын “APT.” No.3, ATEEZ-ийн “BAD” No.4, ILLIT-ийн “It’s Me” No.5-т бичигдсэн байна.

Социал chart 3.0 дээр ILLIT No.1 байр сууриа үргэлжлүүлж, BTS, BLACKPINK, TWICE, Stray Kids дараагийн байруудад оржээ. Мэдээг Soompi мэдээлсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button