Honda Охайод hybrid үйлдвэр барих яриа хийж байна

Motor1-ийн мэдээлснээр Honda АНУ-ын Ohio мужид hybrid автомашины зориулалтын шинэ үйлдвэр барихаар эцсийн шатны хэлэлцээ өрнүүлж байна. Гэхдээ компанийн Америк дахь төлөөлөгч “эцсийн шийдвэр гараагүй” гэж мэдэгдсэн нь төслийг одоогоор баталгаажуулаагүйг харуулж байна.
Nikkei-ийн тооцоогоор хөрөнгө оруулалт нь 300 тэрбумоос 400 тэрбум иен, өөрөөр хэлбэл ойролцоогоор 1.9 тэрбумаас 2.53 тэрбум ам.долларын хооронд байна. Барилга 2027 онд эхэлж магадгүй бөгөөд үйлдвэр 2030 оноос жилд 250,000 машин үйлдвэрлэх хүчин чадалтай болох төлөвтэй гэжээ.
Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжвэл Honda сүүлийн 20 орчим жилд АНУ-д шинээр барих анхны угсралтын үйлдвэртэй болно. Энэ нь тус компани hybrid загварууд, ялангуяа CR-V, Accord зэрэгт илүү их тулгуурлаж буй стратегийг улам бататгах юм.



