Лим Жи Ен, Ли До Хён нарын харилцаа өндөрлөлөө
Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Lim Ji Yeon (Лим Жи Ен) болон Lee Do Hyun (Ли До Хён) хоёр салсан нь батлагдлаа. Тэд саяхан романтик харилцаагаа дуусгасан бөгөөд цаашид бие биенээ дэмждэг сайн хамт олон хэвээр үлдэхээр тохиролцсон байна.
Арваннэгдүгээр сарын 24-нд нэгэн хэвлэл тэднийг саяхан харилцаагаа өндөрлүүлсэн гэж мэдээлсний дараа Lee Do Hyun-ы агентлаг энэ мэдээллийг баталжээ. Харин Lim Ji Yeon-ы агентлаг Artist Company ч мөн тэд салсан гэдгийг мэдэгдсэн байна.
Artist Company-ийн зүгээс жүжигчний хувийн амьдрал учраас салалтын шалтгаан болон яг хэзээ болсон талаар тодорхой мэдээлэл өгөхөд хэцүү гэжээ. Тэд мөн Lim Ji Yeon-ы цаашдын уран бүтээлд үргэлжлүүлэн сонирхол, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Хоёр жүжигчин 2022 оны Netflix-ийн “The Glory” цувралаар танилцаж, 2023 оны 4-р сард харилцаагаа албан ёсоор баталж байв.



