Life

Арваннэгдүгээр сарын охидын хамтлагийн гишүүдийн үнэлгээ тодорлоо

Сoompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны хүрээлэн энэ сарын охидын хамтлагийн гишүүдийн брэндийн нэр хүндийн шинэ жагсаалтыг танилцууллаа. Энэ удаагийн үнэлгээг 740 гишүүний хэрэглэгчийн оролцоо, хэвлэлийн мэдээлэл, харилцаа холбоо, олон нийтийн хандлагын индексийг аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд цуглуулсан том өгөгдөлд үндэслэн гаргасан байна.

RESCENE хамтлагийн Woni энэ сард ч тэргүүлж, 7,264,717 оноотой эхний байрт бичигдлээ. Түүний түлхүүр үгийн шинжилгээнд “With”, “REMINE” зэрэг үгс дээгүүр гарсан бол холбоотой нэр томьёонд “delightful”, “warmhearted”, “root for” зэрэг багтжээ. Мөн эерэг хариу үйлдлийн хувь 96.26 хувьтай гарсан байна.

Хоёрдугаар байрт IVE-ийн Jang Won Young 5,875,315 оноотой орсон бол RESCENE-ийн Zena 5,690,053 оноотой гуравдугаарт жагслаа. Дөрөвдүгээрт BLACKPINK-ийн Jisoo 114.70 хувийн өсөлтөөр 4,649,291 оноо авч, тавдугаарт aespa-гийн Karina 4,276,145 оноотой бичигдсэн байна.

Энэ сарын эхний 30-д RESCENE, IVE, BLACKPINK, aespa, Red Velvet, Girls’ Generation, TWICE, ILLIT, NMIXX, fromis_9, KiiiKiii, LE SSERAFIM зэрэг олон хамтлагийн гишүүд багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button