Life

September сарын variety оддын брэндийн үнэлгээний жагсаалт

Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын variety оддын брэндийн нэр хүндийн жагсаалтыг нийтэллээ. Жагсаалтыг 8-р сарын 5-наас 9-р сарын 5-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн тусгал, харилцан үйлчлэл, олон нийтийн танилт гэсэн үзүүлэлтээр тооцсон байна.

Soompi-гийн мэдээлснээр Ю Жэ Сок (Yu Jae Seok) энэ сард ч тэргүүн байраа хадгалж, 4,809,272 оноотой жагсаалтыг тэргүүлжээ. Түүний түлхүүр үгийн шинжилгээнд “How Do You Play?”, “You Quiz on the Block”, “Running Man” зэрэг нэвтрүүлгүүд өндөр байр эзэлсэн бол холбогдох нэр томьёонд “talk”, “funny”, “consistent” багтсан байна.

Хоёрдугаарт Ли Сүн Мин (Lee Sung Min) 3,307,041 оноотой жагссан бөгөөд өмнөх сараас оноо нь 20.62 хувиар өсжээ. Гуравт Шин Донг Ёп (Shin Dong Yup) 2,060,255 оноотой орсон бол Ким Жон Кук (Kim Jong Kook) дөрөвт, Кан Хо Дон (Kang Ho Dong) тавд бичигдсэн байна.

Энэ сарын эхний 30-т Хо Кён Хван, Жү У Жэ, Жан До Ён, Хаха, Ким Жон Мин, Так Жэ Хун, Со Жан Хун, Ким Сук, Ким Жүн Хо, Ли Хёри, Ан Чун Хван, Ким Ён Чхоль, Ли Гён Гю, Жи Сук Жин, Квак Бом, Чон Хён Дон, Ли Су Гын, Дефкон, Ян Сэ Чан, Хон Хён Хи, Ким Гура, Super Junior-ийн Ким Хичоль, Ким Дэ Хи, Ким Дон Хён нар багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button