Дуу хөгжимУрлаг

SM Entertainment 2027 оны нэгдүгээр улирлын шинэ уран бүтээлүүдээ зарлалаа

SM Entertainment 2027 оны нэгдүгээр улиралд гаргах уран бүтээлийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Тус агентлаг арваннэгдүгээр сарын 4-нд 2026 оны гуравдугаар улирлын бизнесийн үр дүнгээсээ гадна энэ оны үлдсэн хугацааны шинэ уран бүтээлүүд болон 2027 оны эхний улирлын comeback төлөвлөгөөгөө дэлгэсэн байна.

Ирэх улиралд Seulgi, Jaehyun, RIIZE нар бүрэн хэмжээний цомог гаргахаар төлөвлөжээ. Харин Hearts2Hearts мини цомгоор, SUPER JUNIOR-83z шинэ синглээр эргэн ирэх бол NCT JNJM Япон сингл CD, Chenle Хятад синглээ гаргахаар бэлтгэж байна.

Мөн SM Entertainment-ийн тоглолтын хуваарь ч нэлээд ачаалалтай байхаар байна. 2027 оны нэгдүгээр улиралд NCT 127, NCT WISH, aespa, Yesung, WayV, Changmin, Minho нар тоглолт хийхээр болсон гэж Soompi мэдээлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button