Авто
Dodge Hellephant C170 1,025 морины хүчтэйгээр танилцлаа

Stellantis SEMA 2026 дээр Direct Connection брэндийн зургаан Hemi V8 crate engine багцыг танилцууллаа. Шинэ цуврал нь 385 морины хүчнээс эхлээд 1,025 морины хүч хүртэлх сонголттой бөгөөд бүгд суулгахад бэлэн удирдлагын систем, утаслалттай ирж байна.
Motor1-ийн мэдээлснээр хамгийн хүчтэй хувилбар нь 6.2 литрийн суперчарджертай Hellephant C170. Энэ хөдөлгүүр E85 түлштэй үед 1,025 м.х., 945 lb-ft эргэлтийн момент гаргах бөгөөд өндөр октантай бензин шаарддаг 885 м.х.-ийн Hellcrate Redeye-ээс ч давсан үзүүлэлттэй.
Бүх багцад 3 жил/100,000 милийн хязгаартай powertrain баталгаа дагалдана. Direct Connection-ийн хэлснээр эдгээр хөдөлгүүрүүд 2027 оны эхээр захиалгад нээгдэж, засвар, рестомод болон уралдааны төсөлд ашиглахад чиглэнэ.



