Life

Арваннэгдүгээр сарын эрэгтэй хамтлагуудын бренд үнэлгээ гарлаа

Сoompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын эрэгтэй шүтээн хамтлагуудын бренд нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Үр дүнг 10-р сарын 7-ноос 11-р сарын 7-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, хэрэглэгчдийн оролцоо, хэвлэл мэдээллийн хүрэлт, харилцан үйлчлэл, олон нийтийн индексээр тооцжээ.

BTS энэ сард ч жагсаалтын тэргүүн байраа хадгалж, 7,637,748 гэсэн бренд нэр хүндийн индекс авсан байна. Тэдний түлхүүр үгийн шинжилгээнд “ARMY”, “ARIRANG”, “world tour” зэрэг үгс өндөрт эрэмбэлэгдсэн бол холбоотой нэр томьёонд “record”, “sold out”, “prove” оржээ. Мөн эерэг-сөрөг хандлагын шинжилгээгээр 93.52 хувь нь эерэг хариу байв.

ATEEZ 4,220,430 оноотойгоор хоёрдугаар байрт үлдэж, оноо нь өмнөх сараас 15.22 хувиар өссөн байна. CORTIS гуравдугаар байрт орж, 3,096,515 оноо авсан нь өнгөрсөн сараас 13.53 хувийн өсөлттэй гарчээ.

Stray Kids 2,726,772 оноогоор дөрөвт, BIGBANG 2,492,966 оноогоор эхний тавд багтсан байна. Топ 30-д мөн EXO, ENHYPEN, SEVENTEEN, TWS, NCT, BOYNEXTDOOR, Super Junior, Wanna One, MONSTA X, 2PM, BTOB, THE BOYZ, ZEROBASEONE, RIIZE зэрэг хамтлагууд багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button