Life

Choi Woo Shik-ийн агентлаг гүтгэлэг тараагчдын эсрэг арга хэмжээ авна

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Choi Woo Shik-ийн агентлаг FABLE COMPANY түүний тухай худал мэдээлэл, гүтгэлэг тарааж буй хүмүүстэй холбоотойгоор хуулийн арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Агентлаг энэ мэдэгдлээ 11 дүгээр сарын 6-нд албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан нийтэлсэн байна. Тэд ялангуяа Threads дээр Choi Woo Shik-ийн талаар үндэслэлгүй мэдээлэл тархаж байгааг дурдан, баримтгүй агуулгыг санаатайгаар гуйвуулж, хэтрүүлэн түгээх нь хууль зөрчсөн үйлдэл гэж онцолсон байна.

FABLE COMPANY мөн холбогдох нийтлэл, түгээлтийн сувгуудыг тогтмол хянаж, нотлох баримт цуглуулж буйгаа мэдэгдсэн байна. Тус агентлаг худал мэдээлэл бичих, тараах, хуулбарлах, түгээх аливаа үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцно гэжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button