Life
Jung Hae In 2027 оны fan meeting tour-ын чиглэлүүдээ зарлалаа
Soompi-гийн мэдээлснээр, жүжигчин Jung Hae In 2027 оны fan meeting tour “MEET ME THERE”-ийнхээ хуваарь, зогсоолуудыг зарлалаа. Тэрбээр 1 дүгээр сарын 16-нд Хонконгод аяллаа эхлүүлж, дараа нь Бангкок, Манила, Сантяго, Сан-Паулу, Мехико хот, Тайпэйгээр зочлоод Сөүлд өндөрлөнө.
Зарлалын хамт аяллын огноо, байршлыг харуулсан постер нийтлэгджээ. Мөн түүнийг дэлхийн өнцөг булан бүрт буй фенүүдтэйгээ уулзах гэж буйг онцолсон байна.