Life

UNIS хамтлаг гэрээ дуусахтай зэрэгцэн үйл ажиллагаагаа өндөрлөнө

Soompi-гийн мэдээлснээр, UNIS хамтлаг F&F Entertainment-тай байгуулсан онцгой гэрээний хугацаа дуусахад бүрэн бүрэлдэхүүнээрээ хийх албан ёсны үйл ажиллагаагаа өндөрлөхөөр боллоо. Тус агентлаг есдүгээр сарын 22-нд мэдээлэхдээ гэрээ 2026 оны есдүгээр сарын 26-нд дуусахыг баталжээ.

Агентлаг болон гишүүд гэрээний хугацаа, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар удаан ярилцсаны эцэст, анх төлөвлөсөн хугацааны дагуу UNIS-ийн бүрэн хамтлагийн үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн байна. F&F Entertainment мөн гишүүдийн цаашдын шинэ эхлэл, тус тусын замналд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

UNIS нь SBS-ийн охидын хамтлагийн survival шоу “Universe Ticket”-ээр бүрдсэн найман гишүүнтэй төслийн хамтлаг юм. Тэд 2024 оны 3-р сарын 27-нд “We UNIS” нэртэй анхны мини цомгоор уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

Холбоотой мэдээнүүд

Back to top button