Baek Jin Hee сүй тавьсныхаа дараа фенүүддээ захидал бичлээ

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Baek Jin Hee (Пэк Чин Хи) удахгүй болох хуримынхаа талаар мэдэгдсэний дараа фенүүддээ гараар бичсэн захидал хуваалцжээ. Түүний агентлаг есдүгээр сарын 7-нд жүжигчин энэ оны нэгдүгээр сард энгийн иргэн найз залуутайгаа гэрлэхээр болсныг баталсан байна.
Дараагийн орой нь Baek Jin Hee Instagram-даа фенүүддээ хандсан захидлаа нийтэлжээ. Тэрээр мэдээг эхлээд нийтлэлүүдээс харсан байх гэж дурдан, өөрийн мэдрэмжээ биечлэн хуваалцахыг хүссэн гэж бичсэн байна.
Захидалдаа тэрээр “хамт өнгөрүүлсэн энгийн өдөр ямар үнэ цэнтэйг” ойлгуулсан сайхан хүнтэй учирснаа онцолж, тэр хүнтэй удаан хамт байхыг хүсэж байгаагаа хэлжээ. Мөн фенүүдийнхээ хайр, дэмжлэгийг марталгүй, жүжигчин болон хүний хувьд илүү сайн талуудаа харуулна гэж амласан байна.



