АНУ Хятадын гаджетүүдэд хаалга барьж эхэллээ

АНУ-ын FCC Хятадын технологид илүү хатуу хаалт тавьж эхэллээ. Эхэндээ энэ нь сүлжээний аюулгүй байдлын асуудал мэт харагдаж байсан ч одоо дрон, роутер, робовак, тэр ч байтугай зарим робот, power inverter зэрэг өргөн хэрэглээний төхөөрөмжүүдэд хүртэл хүрч байна.
Шинэ дүрмүүдээр Хятадад үйлдвэрлэсэн эсвэл Хятадын компаниудтай холбоотой дараагийн үеийн төхөөрөмжүүд АНУ-д орох, зарагдах боломжгүй болж байна. Хамгийн сонирхолтой нь, засгийн газар бодит аюулын нотолгоо олон нийтэд бараг гаргаагүй атлаа зах зээлийг бүхэлд нь шахаж байна.
Энэ нь зөвхөн аюулгүй байдлын асуудал биш. Дэлхийн consumer tech-ийн чухал нийлүүлэлтийн сүлжээг АНУ дахин бичих гэж байна. Гэхдээ орлуулагч дотоодын үйлдвэрлэгч бараг байхгүй тул үнэ өсөх, сонголт хумигдах, стартапуудын өсөлт саарах эрсдэл өндөр байна. Энэ хоригийн нөлөө зөвхөн Хятадын компаниудад биш, АНУ-ын хэрэглэгчдэд ч мэдрэгдэхээр байна.



