АНУ Хятадын гаджетүүдийг нэг нэгээр нь хааж эхэллээ

АНУ-ын FCC Хятадын технологид тавьж байсан хяналтаа одоо хэрэглээний төхөөрөмжүүд рүү тэлж байна. Эхэндээ асуудал сүлжээний тоног төхөөрөмжөөр хязгаарлагдаж байсан бол одоо дрон, рүүтер, робот тоос сорогч, цахилгаан хувиргагч хүртэл импортын хаалттай нүүр тулжээ.
Шинэ бодлогоор ирээдүйн олон төрлийн гаджетийг “үндэсний аюулгүй байдал” гэсэн шалтгаанаар зах зээлээс шахаж байна. Гэхдээ олон тохиолдолд АНУ бодит нотолгоо гаргаагүй, одоо хэрэглэгдэж буй төхөөрөмжүүдэд ч тодорхой арга хэмжээ аваагүй хэвээр.
Энэ нь зөвхөн улс төрийн маргаан биш. Дэлхийн ихэнх дрон, рүүтер, consumer hardware Хятадаар дамжиж үйлдвэрлэгддэг. Тиймээс хориг нэмэгдэх тусам нийлүүлэлт, үнэ, стартапуудын өсөлт, брэндүүдийн үйлдвэрлэлийн стратеги шууд өөрчлөгдөнө.
Одоо хамгийн том асуулт нэг л байна: АНУ үнэхээр аюулгүй байдлаа хамгаалж байна уу, эсвэл глобал гаджетын зах зээлийг шинэ дүрмээр шахаж байна уу?



