Life

Аравдугаар сарын кино жүжигчдийн нэр хүндийн жагсаалтыг зарлалаа

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын кино жүжигчдийн брэнд нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтыг 9-р сарын 15-наас 10-р сарын 15-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, хэрэглэгчийн оролцоо, хэвлэлийн нөлөө, харилцан үйлчлэл, цахим нийгмийн танилт зэрэг үзүүлэлтээр байгуулжээ.

Энэ сарын жагсаалтыг Koo Kyo Hwan тэргүүлж, 9-р сарынхаас 97.48 хувиар өссөн үзүүлэлтээр 3,537,917 оноо авсан байна. Түүний араас Go Youn Jung 3,485,880 оноотой хоёрдугаарт орсон бол Ji Chang Wook 105.0 хувийн өсөлтөөр 3,425,926 оноотой гуравт бичигдэв.

Мөн Byun Yo Han 3,409,819 оноотой дөрөвт, Lee Jun Hyuk 3,150,772 оноотой тавд жагссан байна. Жагсаалтын эхний 30-д Lee Seo Jin, Kim Young Kwang, Shin Min Ah, Kim Hye Soo, Son Ye Jin зэрэг олон нэр багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button