Super Mouse: Нэг хулганаар trackpad, macro pad орлоно

Arctic Fox Technologies шинэ “Super Mouse”-оо танилцууллаа. Гаднаасаа энгийн, дөрвөлжин хулгана шиг харагдавч дотор нь жижиг touchscreen нуусан нь гол сенсац нь. Энэ дэлгэц нь shortcut, macro, streaming control зэрэг олон төхөөрөмжийг нэг дор орлуулах зориулалттай. Өөрөөр хэлбэл ширээн дээрх trackpad, macro pad, бүр зарим тохиолдолд keyboard-ийн орон зайг ч багасгаж магадгүй.
Компанийн зорилго бол нэг төхөөрөмжөөр илүү олон ажлыг хурдан хийх боломж олгох. Ялангуяа контент бүтээгчид, стримерүүд, productivity-д дуртай хэрэглэгчдэд сонирхол татахуйц шийдэл болж байна. Хамгийн сонирхолтой нь, phone шиг swipe typing дэмждэг тул гар утсан дээр хурдан бичдэг хүмүүс бүр ч амар санагдаж мэднэ.
Super Mouse одоогоор Kickstarter дээр урьдчилсан захиалгаар гарчээ. Ширээний төхөөрөмжүүдийг нэгтгэх энэ санаа амжилттай болвол mouse-ийн зах зээлд шинэ ангилал нээгдэж магадгүй.



