Life
Seungri гэрлэснээ, эхнэр нь жирэмсэн гэдгийг баталлаа

Soompi-гийн мэдээлснээр Seungri (Сынри) хууль ёсоор гэрлэсэн бөгөөд түүний эхнэр жирэмсэн байгаа нь батлагдлаа.
10-р сарын 27-нд нэгэн хэвлэл Seungri-ийн олны танил бус, 20 гаруй насны найз бүсгүй жирэмсэн бөгөөд ирэх оны 1-р сард хүү төрүүлэхээр байгаа тухай мэдээлсэн байна. Үүний хариуд Seungri 10-р сарын 28-нд Ilgan Sports-той ярилцахдаа энэ нь хувийн асуудал учраас дэлгэрэнгүй ярихад бэрх гэжээ.
Тэрээр эхнэртэйгээ хууль ёсоор гэрлэсэн гэдгээ баталж, “жирэмсний улмаас гэрлэсэн” гэх мэдээлэл худал гэж хэлсэн байна. Мөн одоогоор хуримын ёслол хийх талаар бодоогүй байгаагаа нэмж дурджээ.



