Life

SM Entertainment A2O LITE-ийн challenge-ийг хориглосон гэх яриаг няцаав

Soompi-гийн мэдээлснээр SM Entertainment агентлаг A2O LITE-ийн “NEON” дууны challenge-ийг өөрийн уран бүтээлчдэд хориглосон гэх яриаг няцаалаа. Maekyung Economy-ийн мэдээлэлд SM-ийн төлөөлөгч энэ цуурхлыг үгүйсгэж, Super Junior-ийн гишүүд “NEON”-д бүжиглэсэн гэдгийг онцлон хэлсэн байна.

Төлөөлөгч “Манай агентлагийн уран бүтээлч болох Super Junior-ийн гишүүд тухайн бүжгийг хийсэн гэдгийг бид ойлгож байна” гэж мэдэгджээ. Мөн A2O-ын агентлагаас challenge хийх талаар ямар нэгэн хүсэлт ирээгүй гэж нэмжээ.

Энэ хооронд Lee Soo Man 2023 онд SM Entertainment-ээс гарсныхаа дараа энтертайнмент салбарт гурван жилийн хугацаанд оролцохгүй байх гэрээтэй байсан бөгөөд хугацаа дууссаны дараа A2O Entertainment-ийг байгуулсан. Тус агентлаг энэ сарын эхээр есөн гишүүнтэй охидын A2O LITE, 15 гишүүнтэй хөвгүүдийн A2O SOUL хамтлагийг нэг өдөр уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн бөгөөд A2O LITE-ийн “NEON” дуу Солонгосын чартууд дээр хоёр долоо хоногоос өмнө perfect all-kill амжилтад хүрсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button