Reddit нүүр хуудсаа For You болгож өөрчиллөө

Reddit нүүр хуудасны туршлагаа томоор өөрчилж байна. Тус компани одоо хэрэглэгчдэд хоёр тусдаа feed санал болгоно: дагадаг subreddit-үүдийн постыг харуулах Following, мөн сонирхолд нь тулгуурласан санал болгож буй контент бүхий For You.
Энэ өөрчлөлт нь Reddit-ийг зүгээр нэг форум биш, харин илүү ухаалаг контент түгээгч платформ болгох алхам гэж харж болно. Хэрэглэгчид өөрийн сонирхсон сэдвүүдийг илүү хурдан олж, шинэ community-уудтай танилцах боломж нэмэгдэнэ.
Бизнесийн хувьд энэ нь engagement өсгөх, хэрэглэгчийг апп дотор удаан барих, мөн recommendation engine-ээ илүү хүчтэй болгох зорилготой. Reddit өмнө нь r/all-ийг үе шаттайгаар хязгаарлана гэж мэдэгдсэн нь ч энэ чиг хандлагыг баталж байна. Өөрөөр хэлбэл, Reddit одоо “what you follow” биш, “what you might like” руу илүү хүчтэй шилжиж байна.



