“Four Hands, Two Sonatas” долоо хоногийн хамгийн их шуугиантай драмын жагсаалтыг тэргүүлэв

tvN-ийн шинэ цуврал “Four Hands, Two Sonatas” энэ долоо хоногийн Good Data Corporation-ийн хамгийн их шуугиан тарьсан драмын жагсаалтыг тэргүүлж, жагсаалтын No. 1-д дебют хийлээ. Тус байгууллага нь одоо гарч буй болон удахгүй цацагдах драмуудын тухай мэдээ, блог пост, онлайн нийгэмлэг, видео, сошиал медиа дахь мэдээллийг нэгтгэн долоо хоног бүрийн эрэмбийг гаргадаг.
Мөн уг бүтээлийн гол дүрд тоглосон Lee Jun Young, Song Kang нар жүжигчдийн жагсаалтын эхний хоёр байрыг эзэлжээ. Lee Jun Young No. 1, Song Kang No. 2-т бичигдсэн байна.
ENA-ийн “New Recruit 4: Sabotage” драмын жагсаалтын No. 2-т дэвшиж, Lee Hyun Kyun жүжигчдийн жагсаалтын No. 7-д орлоо. Харин Netflix-ийн “Mousetrap” No. 3-т ахисан бол Ryu Jun Yeol, Sul Kyung Gu нар тус тус No. 3, No. 10-т жагсжээ.
MBC-ийн “A Bona Fide Killer” No. 4-т байр сууриа хадгалсан бөгөөд Kong Hyo Jin жүжигчдийн жагсаалтын No. 4-т бичигдэв. KBS 2TV-ийн “Love on the Menu” No. 5-д дэвшиж, EXID-ийн Hani болон Ha Seok Jin нар жүжигчдийн жагсаалтын No. 5, No. 9-т орсон байна.
SBS-ийн “Flex x Cop 2” энэ долоо хоногт жагсаалтын No. 6-д орсон бол tvN-ийн “My Bias, My Boss” No. 7-д бичигдлээ. Тус бүтээлийн гол дүрүүд Kim Hye Jun, Kang Hoon нар жүжигчдийн жагсаалтын No. 6, No. 8-д жагссан байна. KBS 2TV-ийн удахгүй гарах уран зөгнөлт, романтик “A Love Other Than Yours” No. 8-д дебют хийжээ.



