Google-ийн Gemini 4 Carbon яагаад анхаарал татав?

Google шинэ frontier model болох Gemini 4 Carbon-оо танилцууллаа. Компанийн хэлснээр энэ хувилбар нь coding, agentic tasks, cybersecurity дээр “том үсрэлт” авчирчээ.
Хамгийн сонирхолтой нь Carbon нь Artificial Analysis Intelligence Index (v5.0) дээр тэргүүлж, Claude Opus 5.5 болон GPT-6 Astra-гийн өмнө орсон байна. Энэ нь Google AI өрсөлдөөнд дахин хүчтэй байр суурь эзэлж эхэлснийг харуулж байна.
Одоогоор Gemini 4 Carbon нь зөвхөн цөөн тооны cybersecurity defense компаниудад нээлттэй. Гэхдээ дараа нь Fairwind Program-ийн бусад түншүүдэд хүрэхээр төлөвлөжээ.
Бизнесийн өнцгөөс харвал энэ бол зөвхөн шинэ AI модель биш. Cybersecurity, enterprise software, automation-ын зах зээлд Google илүү хүчтэй байр суурь авах оролдлого. AI-ийн дараагийн өрсөлдөөн зөвхөн чатбот дээр биш, хамгаалалт ба агент суурьтай ажлын урсгал дээр өрнөж байна.



