“Sword & Silence”-ийн шинэ постерууд гарлаа
“Sword & Silence” шинэ постеруудоо танилцууллаа. Kim Yeong Jo-гийн найруулсан уг драма нь Силла улс Goguryeo, Baekje болон Хятадын Tang улсийг даван туулж, Гурван улсын нэгдлийг бүрдүүлсэн түүхийг өгүүлнэ.
Постерууд нь Гурван улсын үймээнтэй үеийн ширүүн мөргөлдөөний дунд өөр өөрийн зорилгын төлөө тэмцэж буй дөрвөн дүрийн хурц зөрчлийг харуулжээ. Lee Hyun Wook-ын бүтээсэн Kim Pom Min нь цустай нүүрээрээ илдээ өргөж, Силлаг хамгаалах хамгаалагчийн дүр төрхийг илтгэнэ.
Jang Hyuk-ын дүр Yeon Gaesomun нь хуяг дуулгатай, ширүүн харцаар дайн тулааны талбарт хүчээ үзүүлэх хатуу гарт захирагчийн өнгө аяс гаргаж байна. Харин Kim Kang Woo-ын Kim Chun Chu нулимстай нүдээр дайны бодит байдлыг угтан, Гурван Хан улсыг нэгтгэх мөрөөдлөө илэрхийлжээ.
Park Sung Woong-ын Kim Yu Shin бүрэн хуягласан дайчин байдлаар дүрслэгдэж, дайны аймшгийг төлөөлсөн байна. Бүтээгч баг постеруудынхаа тусламжтайгаар тогтворгүй цаг үеийг өөрийн итгэл үнэмшлээр урагшилж буй баатруудын жинхэнэ төрхийг харуулахыг зорьсон гэж онцолжээ. “Sword & Silence” нь арваннэгдүгээр сарын 14-ний Солонгосын цагаар 21:20-д нээлтээ хийнэ.