Авто

Renault хүнгүй цэргийн off-roader концепц танилцууллаа

Renault ne Belgiin defense specialist John Cockerill-тэй хамтран Forefront нэртэй хүнгүй цэргийн off-roader concept танилцууллаа. Motor1-ийн мэдээлснээр энэ нь жолоочгүйгээр аюултай бүсэд ажиллагаа явуулах зориулалттай платформ юм.

Хоёр цахилгаан мотортой, бүх дугуйгаар хөтлөгчтэй энэ концепц нь нарийн орчинд маневрлахын тулд арын дугуйг ч эргүүлэх шийдэлтэй. Нэг цэнэгээр ойролцоогоор 400 км явах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд шаардлагатай үед range-extender шаталтат хөдөлгүүрээр нэмэлт зайг хангана.

Renault-ийн хэлснээр Forefront 1,000 кг хүртэл ачаа тээвэрлэх чадвартай. Цахилгаан хөдөлгүүрийн чимээ багатай ажиллагаа нь цэргийн болон аврах ажиллагаанд давуу тал болно.

Энэхүү concept нь цэрэг, тандалт, ложистик, гал унтраах, нүүлгэн шилжүүлэлт зэрэг олон зорилготойгоор ашиглагдаж болох ч одоогоор үйлдвэрлэл, худалдаанд гаргах хуваарь зарлаагүй байна. Францын зэвсэгт хүчний оролцоотой туршилтууд удахгүй эхэлнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button