Авто

Toyota-ийн ашиг гибрид борлуулалтаар огцом өсөв

Motor1-ийн мэдээлснээр Toyota 6 улирал дараалсан уналтын дараа ашиг нь дахин өссөнөө зарлаж, хувьцааны ханш нь 11-р сарын 5-нд бараг 17 хувиар огцом өссөн байна. Энэ нь 1987 оны 10-р сараас хойших компанийн нэг өдрийн хамгийн том өсөлт болжээ.

7–9-р улиралд үйл ажиллагааны ашиг 34 хувиар өсөж 1.13 их наяд иен хүрсэн нь шинжээчдийн хүлээлтийг давсан. Toyota бүтэн жилийн үйл ажиллагааны ашгийн төлөвөө 3.9 их наяд иен болгон ахиулсан бөгөөд өсөлтийн гол хөдөлгүүр нь АНУ дахь hybrid загваруудын эрэлт байв.

Компанийн хэлснээр дараагийн үеийн hybrid систем нь 1.5 литрийн шинэ дөрвөн цилиндрт хөдөлгүүрийг жижиг мотор, inverter болон power-control unit-тай хослуулж, түлшний зарцуулалтыг 15 хувиар бууруулах зорилготой. Toyota мөн robotics бизнес эхлүүлэхээр төлөвлөж, АНУ-д hybrid үйлдвэрлэлээ тэлж, San Antonio дахь Tacoma угсралтын хоёр дахь шугамыг нэмэхээр болсон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button