Toyota hybrid борлуулалтаар ашгаа огцом нэмлээ

Motor1-ийн мэдээлснээр Toyota сүүлийн зургаан улиралд анх удаа ашгаа өсгөж, хувьцааны ханш нь арваннэгдүгээр сарын 5-нд ойролцоогоор 17 хувиар огцом өсжээ. Энэ нь 1987 оны аравдугаар сараас хойших хамгийн том нэг өдрийн өсөлт болсон байна.
Долдугаар-есдүгээр сарын улирлын үйл ажиллагааны ашиг 34 хувиар өсөж 1.13 их наяд иен хүрсэн нь шинжээчдийн хүлээлтээс давжээ. Toyota бүтэн жилийн ашиглалтаа 3.9 их наяд иен, буюу ойролцоогоор 24.6 тэрбум ам.долларт хүргэнэ гэж шинэчилсэн нь hybrid загваруудын эрэлт, ялангуяа АНУ дахь борлуулалттай шууд холбоотой.
Компанийн мэдээлснээр шинэ үеийн hybrid систем нь 1.5 литрийн дөрвөн цилиндртэй хөдөлгүүр, жижиг цахилгаан мотор, inverter болон power-control unit бүхий илүү авсаархан бүтэцтэй. Toyota энэ шийдлээр түлш зарцуулалтыг 15 хувиар сайжруулах зорилт тавьжээ.
Мөн Toyota роботуудын бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд АНУ-д hybrid үйлдвэрлэлээ өргөжүүлэх, San Antonio дахь үйлдвэрт хоёр дахь Tacoma угсрах шугам нэмэхээр бэлдэж байна.



