Renault хүнгүй цэргийн Forefront концепц танилцууллаа

Renault нь Бельгийн хамгаалалтын чиглэлийн John Cockerill компанитай хамтран хүнгүй удирдлагатай цэргийн off-roader болох Forefront concept-ийг танилцууллаа. Motor1-ийн мэдээлснээр уг платформ нь аюултай, хүрэхэд бэрх бүсэд хүн жолоочгүйгээр ажиллах зориулалттай.
Forefront нь хоёр цахилгаан мотортой, дөрвөн дугуйн хөтлөгчтэй бөгөөд арын дугуйн жолоодлого нь давчуу орчинд илүү маневртай болгоно. Нэг цэнэгээр ойролцоогоор 400 км явах боломжтой гэж таамаглаж байгаа ч range-extender дотоод шаталтын хөдөлгүүр нэмбэл цааш ашиглах боломжтой.
Renault 1,000 кг хүртэл ачаа тээвэрлэх чадалтай гэж мэдэгджээ. Цахилгаан хөтлөгч нь дуу чимээ багатай тул тагнуул, нүүлгэн шилжүүлэлт, аврах ажиллагаа болон аюултай үйлдвэрлэлийн орчинд давуу тал өгөх боломжтой.
Одоогоор үйлдвэрлэх эсэх, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй. Гэхдээ Forefront нь автомашин үйлдвэрлэгчид батлан хамгаалах салбарт хэрхэн шинэ боломж хайж байгааг харуулсан нэг жишээ болж байна.



