Life

Арваннэгдүгээр сарын охидын хамтлагуудын нэр хүндийн жагсаалт гарлаа

Сoompi-гийн мэдээлснээр, БНСУ-ын Аж ахуйн судалгааны хүрээлэн энэ сарын охидын хамтлагуудын брэндийн нэр хүндийн шинэчилсэн жагсаалтыг нийтэллээ. Жагсаалтыг 10-р сарын 8-аас 11-р сарын 8-ны хооронд цуглуулсан том өгөгдөлд үндэслэн хэрэглэгчдийн оролцоо, хэвлэлийн мэдээлэл, харилцан үйлчлэл, олон нийтийн индексээр тооцжээ.

RESCENE 10,353,209 оноогоор жагсаалтын тэргүүн байраа хадгалсан байна. Тэдний оноо 10-р сартай харьцуулахад 7.43 хувиар өссөн бөгөөд түлхүүр үгийн шинжилгээнд “With”, “REMINE” зэрэг нэр томьёо өндөрт жагсжээ.

Мөн IVE хоёрдугаар байраа, BLACKPINK гуравдугаар байраа тус тус хадгалсан бол ILLIT 114.94 хувийн өсөлтөөр дөрөвдүгээрт дэвшсэн байна. Харин aespa энэ сарын эхний тавд багтаж, тавдугаар байрт оржээ.

Жагсаалтын эхний 30-т LE SSERAFIM, TWICE, Red Velvet, KiiiKiii, i-dle, Apink, Hearts2Hearts, OH MY GIRL, NMIXX, Girls’ Generation, A2O LITE, H1-KEY, izna, fromis_9, FIFTY FIFTY, BABYMONSTER, ITZY, STAYC, MAMAMOO, tripleS, WJSN, MEOVV, TUIDE, I.O.I, Girl’s Day зэрэг хамтлагууд багтсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button