Авто

Toyota-ийн ашиг өсөж, hybrid борлуулалт сэргэлт авчирлаа

Motor1-ийн мэдээлснээр Toyota улирал тутмын ашгаа зургаан улирлын дараа анх удаа өсгөж чадлаа. 7–9 дүгээр сарын үйл ажиллагааны ашиг 34 хувиар нэмэгдэж, 1.13 их наяд иен болсон нь шинжээчдийн хүлээлтийг давсан байна.

Үүний нөлөөгөөр компанийн хувьцаа 11 дүгээр сарын 5-нд бараг 17 хувиар өсөж, 1987 оноос хойших хамгийн огцом нэг өдрийн хөдөлгөөнөө үзүүлжээ. Toyota мөн бүтэн жилийн үйл ажиллагааны ашгийн таамгаа 3.9 их наяд иен болгон өсгөсөн нь өмнөхөөсөө 15 хувиар өндөр үзүүлэлт юм.

Энэ өсөлтийн гол шалтгаан нь АНУ дахь hybrid эрэлт байв. Toyota-ийн мэдээлснээр hybrid загварууд тариф, материалын өртгийн дарамтыг хэсэгчлэн нөхөж, Хойд Америкийн ашигт ажиллагааг дэмжжээ.

Компанийн шинэ үеийн hybrid систем нь 1.5 литрийн дөрвөн цилиндртэй хөдөлгүүрийг жижигрүүлсэн цахилгаан мотор, inverter, power-control unit-тай хослуулж, шатахуун зарцуулалтыг 15 хувиар сайжруулах зорилготой. Toyota мөн АНУ-д hybrid үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Texas дахь San Antonio үйлдвэрт Tacoma-ийн хоёр дахь угсралтын шугам нэмж байгуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button