Авто

Honda ZR-V-д TrailSport хувилбар нэмэгдэх магадлалтай

Motor1-ийн мэдээлснээр Honda нь ZR-V загвартаа 2027 оны хувилбараас RS болон TrailSport trim нэмэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор энэ нь батлагдаагүй бөгөөд Honda албан ёсоор зарлаагүй байна.

Уг мэдээллээр TrailSport нь e:HEV hybrid системтэй байх бөгөөд урд хөтлөгч болон бүх дугуй хөтлөгчийн сонголттой байж магадгүй. Энэ нь ZR-V-д илүү бартаат замд нийцсэн төрх, нэмэлт хамгаалалт, өндөрлөг байрлал өгөх боломжтой гэсэн үг.

Honda өмнө нь Tokyo Auto Salon дээр ZR-V суурьтай TrailSport HRC Concept-оо танилцуулсан. Тус брэндийн TrailSport шугам Passport дээр сайн борлуулалттай байгаа нь ийм хувилбарыг бусад SUV-д нэвтрүүлэх шалтгаан болж байна.

Харин энэ загвар АНУ-ын зах зээлд гарах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. ZR-V өөрөө одоогоор тэнд зарагддаггүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button