Subaru 2027 оноос Европт boxer хөдөлгүүрээ зогсооно

Motor1-ийн мэдээлснээр Subaru 2028 оноос Европт зөвхөн батарейтай цахилгаан автомашин зарах төлөвтэй байна. Ингэснээр тус бүс нутагт бензин хөдөлгүүртэй бүх загвараа 2027 оны дараа зогсоох болжээ.
Outback 2027 оны сүүлээр Европын зах зээлээс гарна. Харин hybrid Impreza, Crosstrek, Forester загварууд ч мөн 2027 оноос хойш худалдаалагдахгүй бөгөөд Subaru-д Solterra, Uncharted, E-Outback гэсэн гурван загвар л үлдэх аж. Эдгээр нь Toyota-тай хамтран боловсруулсан загварууд юм.
Autonext болон Auto Motor Sport-ийн мэдээлснээр Subaru энэ шийдвэрийг ялгаралтын шаардлага чангарч, аюулгүй байдлын шинэ стандартууд нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна. Европт шинэ шаардлагад нийцүүлэх зардал өссөн нь зарим үйлдвэрлэгчийг хуучин платформ, хөдөлгүүрээ зогсооход хүргэж буйг энэ жишээ харуулж байна.



